Нийтийн тээврийн алдагдал Улаанбаатар смарт картнаас болсон гэж яриад байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийн алдагдал Улаанбаатар смарт картнаас болсон гэж яриад байгаа

/2022.05.19/ Хотын дарга Д.Сумъяабазарын хийсэн мэдэгдэлд Улаанбаатар Смарт Карт ХХК хариу мэдэгдэл хийж байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр "Улаанбаатар смарт карт компанийг БНСУ-ын талтай хамтран байгуулсан. Энэ компанид аудит оруулъя, санхүүгийн дүнг нь харья гэхээр болдоггүй. Бүх тооцоогоо БНСУ руу явуулдаг юм билээ. Энэ компанийн ухаалаг картыг хэрэглээнээс хална" хэмээн ЗГ-ын хуралдааны шийвэрийг танилцуулах үеэр хэлсэн юм.

Харин үүний хариуд Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн зүгээс:

Өнгөрсөн хугацаанд манай компанид Нийслэл дэх төрийн аудит, Нийслэлийн дотоод аудитаас хэд хэдэн удаа шалгалт хийсэн. Энэ шалгалтаар Улаанбаатар Смарт Карт ХХК ямар нэг ноцтой зөрчил гаргаагүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн өнгөрсөн онд хотын даргын захирамжаар бүрэн хэмжээний буюу санхүү, төлбөр тооцооны систем, мэдээллийг аюулгүй байдал гээд бүгдийг нь шалгасан. Түүчнлэн бид өөрсдийн хүсэлтээр шалгуулъя гэсэн ч шалгалтын үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагддаг учир одоогоор хийх боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Мөн манай компани бүх тооцоогоо БНСУ руу явуулдаг гэдэг бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье.

"Улаанбаатар Смарт Карт" ХХК-ийн Санхүү удирдлагын газрын дарга н.Уянга:

- Д.Сумъяабазар дарга нэлээд ноцтой мэдээлэл хийж байгаа. Үнэнд нийцэхгүй, баримт нотолгоогүй, худал хуурмаг мэдэгдлүүдийг удаа дараа хийж байна. Нийтийн тээврийн алдагдал "Улаанбаатар Смарт Карт" ХХК-аас боллоо гэж яриад байгаа. Гэхдээ зардлын санхүүжилт бий болохоос өмнө Нийтийн тээврийн асуудал байсаар ирсэн. Зардлын санхүүжилттэй холбоотой асуудал үүссэнээс хойш нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагууд нэг ч удаа ажил хаялт хийхээр санаархаагүй. Энэ асуудал 100 хувь нийслэлээс гаргасан бодлоготой холбоотой.

Төв шуудангийн уулзварын гэрлэн дохионд өөрчлөлт оруулна
Төв шуудангийн уулзварын гэрлэн дохионд өөрчлөлт оруулна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.