Хүмүүс яагаад зурхайд итгэдэг вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүмүүс яагаад зурхайд итгэдэг вэ?

Астрологи буюу зурхай судлал нь од гаригийн хөдөлгөөн тэдгээрийн харьцангуй байрлалыг судлах замаар хүний үйл хэрэг болон амьдралын зам мөрийг судалдаг гэцгээдэг.

Хэдийгээр зурхай нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй ч зарим хүн үнэн гэж итгэдэг байна. Харин зарим нь бүрэн дүүрэн итгэдэггүй ч үе үе зурхай унших дуртай байдаг аж. Зурхайд итгэдэг ч бай, үгүй ч бай өөрийнхөө төрсөн ордыг мэддэггүй, зурхай ганц ч удаа уншаагүй байвал шударгаар хэлнэ үү. Ингэхэд хүмүүс яагаад зурхай уншдаг, түүнд итгэдэг юм бол оо?

Хүмүүс зурхайд итгэж болох маш олон шалтгаан байдаг ч хамгийн гол шалтгаануудыг тоочих гээд үзье.

БАРНИУМ ЭФФЕКТ

Барниум эффект нь товчхондоо бол бидний хувийн шинж чанарын мэдээлэл нь олон нийтэд таарцтай байхаас үл хамааран зөвхөн бидний тухай байдаг гэж итгэх хандлага юм. 1948 онд сэтгэл судлаач Бертрам Форер энэ талаар туршилт хийж л дээ. Оюутнуудаараа хувийн шинж чанарын тест бөглүүлсэн бөгөөд тус бүрийг нь өөрөө үнэлж, хувь хүн болгонд тусад нь хариу өгнө гэжээ. Гэсэн хэдий ч Форер тэдэнд мэдэгдэлгүйгээр яг ижилхэн, маш ерөнхий мэдээлэл, мэдэгдлээр дүүрэн хариу захидал өгсөн байна. Үүнд:

  • Та өөртөө шүүмжлэлтэй хандах хандлагатай байдаг.
  • Аюулгүй байдал бол таны амьдралын гол зорилгын нэг юм.
  • Заримдаа та зөв шийдвэр гаргасан эсэхдээ ноцтой эргэлздэг.

Гэх мэт өгүүлбэрүүдийг ашиглажээ.

Оюутнууд тестнийхээ хариуг авсны дараа тус бүр өөрийнх нь зан чанартай нь хэрхэн нийцэж байгааг 0-5 хүртэлх үнэлгээгээр үнэлэхийг хүсчээ. Ингэхэд дундаж үнэлэмж нь 4,3 буюу хувь хүний онцлог нь таарц сайн гэж гарсан байна. Энэ хариу нь бид итгэл үнэмшилтэй байх хандлагыг нэмэгдүүлээд зогсохгүй нөгөөтэйгүүр Поллианнагийн зарчим (хүмүүс тааламжгүй зүйлсээс илүүтэйгээр тааламжтай зүйлсийг санадаг) их нөлөөлдөг Гэж Форер дүгнэсэн байна.

Ер нь л хүмүүс бид сөрөг зүйлсээс илүү эерэг зүйлсийг сонсох дуртай байдаг. Тийм ч учир бидэн рүү чиглэсэн эерэг утгатай зүйлсийг шууд үнэн гэж хүлээж авах нь элбэг.

Жишээ дурдахад та доорх хоёр зан чанарыг тодорхойлсон хоёр өгүүлбэрээс алийг нь сонгох вэ?

  1. Хүмүүст ямар нэгэн санаа оноо байх үед та нухацтай хүлээж авдаггүй маш муу сонсогч
  1. Та асуудлыг шийдэхдээ хайрцагнаас гадуур бодох дуртай бие даасан сэтгэгч юм.

Дийлэнх хүмүүс хоёр дахь тодорхойлолтыг сонгодог. Та ч гэсэн бараг л хоёр дахь тодорхойлолтыг сонгосон болов уу. Эндээс "Бид яагаад эерэг буюу нийгэмд таалагдах зан чанар, хандлагад илүү дуртай байдаг юм бэ?" гэсэн асуулт гарч ирнэ.

Бид өөрсдийгөө эдгээр эерэг шинж чанаруудтай гэж дүрсэлснээр нийгэмтэйгээ илүү сайн уялдаж, нийгмийн бүлгийн нэг хэсэг болохыг зорьдог байна. Энэ бол бидний түүхийн эхлэлээс сурсан амьдралын нөхцөлтөйгөө дасан зохицох төрөлхийн зөн совин.

Тийм ч учир, хүн болгонд байдаг шинж чанар гэдгээс үл хамаараад, бид өөрсдийгөө урамшуулж, зоригжуулах эерэг мэдрэмжийг авах зүйлсийг зурхайгаас хайж байдаг.

ПРАЙМИНГ ЭФФЕКТ

Товчхондоо өмнөх үйл явдал нь дараагийн үйл явдалд нөлөөлдөг гэх ойлголт юм. Хэрвээ та өөрийгөө ямар нэг зүйлтэй холбож бодсон л бол та дараах үйл явдлуудыг тухайн зүйлтэй холбож бодно.

Жишээ нь: Өнөөдрийн тань зурхайд таньд таагүй зүйл тохиолдоно гэсэн байжээ. Тэгээд та өглөө гэрээс гарахдаа машины эсвэл гэрийнхээ түлхүүрийг мартахад л зурхайтайгаа холбож бодно. Тэр өдөр тохиолдсон ямар ч жижигхэн таагүй зүйлсийг бүгдийг нь холбож бодох болно.

ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ БАТАТГАХ

Хэдийгээр эерэг зүйлсийн талаар бичсэн байсан ч гэсэн хүмүүс бүхий л эерэг мэдээлэлд итгэхгүй. Гэхдээ хүмүүс өөрсдийн үнэн гэж итгэдэг зүйлсийнх нь талаар байвал шууд итгэх хандлагатай байдаг гэнэ.

Жишээ нь: Та өөрийгөө маш шулуун, шударга хүн гэж боддог. Зурхай дээр таныг “тууштай хүн бөгөөд үнэнч шударга байдлыг эрхэмлэдэг” гэсэн байвал таны өөрийгөө үнэлж дүгнэх дүгнэлттэй адилхан учир та тухайн зурхайд итгэх магадлал өндөр байдаг гэсэн үг.

Төмөр замын тээврээр зорчигчид өмнөх сараас 73.9 хувиар өcчээ
Төмөр замын тээврээр зорчигчид өмнөх сараас 73.9 хувиар өcчээ
 
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ  батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.