/2022.05.18/: Төмөр замын тээврээр зорчигчид өмнөх сараас 73.9 хувиар өcсөн байна.
2022 оны дөрөвдүгээр сард төмөр замын тээврээр тээсэн ачаа 2.2 сая тонн болж, өмнөх сараас 5.9 хувиар буурчээ.
Энэхүү бууралтад нүүрс 28.0 хувь, мод, модон материал 87.9% хувиар тус тус буурсан нь нөлөөлсөн байна.
Агаарын тээврээр тээсэн ачаа 2022 оны эхний 4 сард 3.9 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өссөн байна.
Мөн агаарын тээврээр зорчигчид 2022 оны дөрөвдүгээр сард 51.3 мянга болж, өмнөх сараас 3.6 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд Оюутолгой, Алмата, Истанбул, Сөүл, Токио, Франкфурт, Ханой, Хой Ши Мин чиглэлийн зорчигчид өссөн нь голлон нөлөөлжээ.
Эх сурвалж: ҮСХ