Энэ онд зам тээврийн ослоор 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхэд амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ онд зам тээврийн ослоор 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхэд амиа алджээ

/2022.05.18/: Хүүхдийн сурч боловсрох эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих үүднээс Баянгол дүүрэг “Хүүхдийн төлөө бидний оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөр аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ эцэг эхийн зөвлөл ажиллуулахын ач холбогдол, тухайн байгууллагад ажиллагсдын хүүхдүүд сурч боловсрох, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж, ёс заншил, соёл, хөгжлийн бусад хөтөлбөрөөр дамжуулан тэднийг зөв иргэн болгон өсгөх туршлага мэдээллээ хуваалцах зорилготой байв.