“10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн барилгын ажил эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн барилгын ажил эхэллээ

May be an image of 2 people, people standing and text that says '1 эрчим хучний яам EDCF EconomicDevelopment develapment Cooperation Korea Eximbank 10 аймгийн тевийн дулааны станц барих тесел HEATINGSSE MPROVEMENT PROJECT OF еверхангай аймгийн тевд дулаан хангамжийн систем барих шав тавих еслолын арга хэмжэ3 GROUNDB AKING CEREMONY AT UVUKHANGAI PROVINCE 2022 он дулааны станцын чадал дулаан дамжуулах тев дулааны шугамын урт теслийн зевлех KDHec KrHeigEnginego.L KHg теслийн гуйцэтгэгч BYUCKSAN ENGINEERING'

/2022.05.17/: БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн барилга угсралтын нээлтийн ажиллагаа Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо 2022 оны тавдугаар сарын 16-ны өдөр боллоо.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай ёслолын арга хэмжээг нээж “Арвайхээр хотноо баригдах шинэ дулааны станц ашиглалтад орсоноор хамгийн ихээр тулгамдаж буй агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурч, халаалтын найдвартай байдал дээшилж, аж ахуй нэгжүүд шинээр дулааны шугамд холбогдох техникийн боломж бүрдэнэ. Мөн орон нутгийн үйлдвэрлэл нэмэгдэхийн сацуу эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Түүнчлэн шинээр 100 гаруй ажлын байр бий болох зэрэг олон давуу талтай” гэлээ.

May be an image of 6 people and people standing

Өвөрхангай аймгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгаран ажиллаж байгаа бөгөөд төсөл 26 сар үргэлжилж, 2024 оны халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.

Төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 30 Гкал/цаг хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 400 - 80 мм-ийн голчтой 9,1 км урт дулаан дамжуулах шугам сүлжээ мөн 1,1-4,5 Гкал/цагийн хүчин чадалтай 11 дулаан дамжуулах төв бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем бий болно.

May be an image of 12 people, people sitting, people standing and sky

Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэфициент (85-90%) өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна.

Эх сурвалж: ЭХЯ

“Сонгуулийн тогтолцоо ба Үндсэн хууль“ сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Сонгуулийн тогтолцоо ба Үндсэн хууль“ сэдэвт хэлэлцүүлэг боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.