НМХГ: Эмээлт дэх махны үйлдвэрийг зөрчлийн тухай хуулиар шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НМХГ: Эмээлт дэх махны үйлдвэрийг зөрчлийн тухай хуулиар шалгаж байна

/2022.05.17/ Эмээлт дэх махны үйлдвэрт хийсэн хяналт шалгалтын ажлын талаар НМХГ-аас танилцуулж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Алтантуяа:

-Мах боловсруулах үйлдвэрүүд анхан шатны боловсруулалт хийхдээ мах, тос үсэрсэн байдалтай байдаг. Харин анхан шатны боловсруулалт хийсний дараа яг температурын горимыг мөрдөж ариун цэврийн чанга дэглэмийг мөрддөг.

Хятад руу гаргах гэж байсан мах эсэхийг асуухад "Хятад руу гаргана, дотооддоо боловсруулаад түгээнэ" гэсэн зүйл хэлээгүй. Ариун цэврийн стандартын шаардлага мөрдөөгүй, хаяг шошгогүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан гэдэгт зөрчлийн тухай хуулиар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Тухайн компанийн хувьд МХЕГ-аас 2018 онд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх урьдчилсан дүгнэлт авсан байсан. Харин 2019, 2020 онд цар тахлын жил байсан гээд ажиллаагүй юм билээ гэв.

АНУ хэт авианы зэвсгийн туршилтыг амжилттай хийжээ
АНУ хэт авианы зэвсгийн туршилтыг амжилттай хийжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.