БНСУ-ын зээлээр 10 аймагт дулааны станц барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын зээлээр 10 аймагт дулааны станц барина

May be an image of 3 people and outdoors

/2022.05.16/: БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн барилга угсралтын ажлын шав тавих нээлтийн ажиллагаа Хэнтий, Сүхбаатар аймгуудад 2022 оны тавдугаар сарын 13,14-ний өдрүүдэд боллоо.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Н.Ганибал, Засгийн газрын гишүүн, эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны суурин төлөөлөгч Ли Дун Хён, “Кореан дистрикт хитинг инженеринг” компанийн ерөнхий захирал Хуан Мана Ён, “Бьюксан инженеринг” компанийн гүйцэтгэх захирал Ким Дон Вун болон бусад албаны хүмүүс оролцлоо.

May be an image of 1 person, standing and text that says "м эрчим хучний яам аймгийн засаг даргын тамгь газар CDCF Cooperation Economic euelopment 10 аймгийн тевийн дулааны станц барих тесел HEATING SYSTEM IMPROVEMENT PROJECT OF 10 MONGOLIAN PROVINCE CENTERS Korea Eximbank OFKOREA сухбаатар аймгийн тевд дулаан хангамжийн систем барих шав ёслолын арга хэмжээ GROUNDBREAKIN PEREMONY AT SUKHBAATAR PROVINCE теспийнзавпех LTD. 2022 он дулааны станцын чадал 20 гкал/"

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ёслолын арга хэмжээг нээж “Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн хөгжлийн түлхүүр болсон эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх, төвлөрсөн хот, сум, суурин газарт дулааны эх үүсвэр шинээр барих, өргөтгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, дулаан хангамжийн чанар хүртээмж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хот суурин газрын дулаан хангамжийн хүртээмжийг сайжруулах зорилгоор БНСУ-ын Засгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барих төслийг хэрэгжүүлж байна” гэлээ.

May be an image of outdoors

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулсан зээлийн гэрээний хэрэгжилтийн хүрээнд төслийн зөвлөхөөр БНСУ-ын “Кореан дистрикт хитинг инженеринг” компанийн ”KDHEC-KDHC-GEI” түншлэл ажиллаж байна. Хэнтий, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгаран ажиллаж байгаа бөгөөд төсөл 26 сар үргэлжилж, 2024 оны халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.

Төслийн хүрээнд Хэнтий аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 30 Гкал/ц хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 400 - 80 мм-ийн голчтой 18 км урт дулаан дамжуулах шугам, 1,1-4,5 Гкал/цагийн хүчин чадалтай 16 дулаан дамжуулах төв бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем бий болно.

May be an image of 3 people, people standing and outdoors

Харин Сүхбаатар аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 20 Гкал/ц хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 400 - 80 мм-ийн голчтой 61 метр урт дулаан дамжуулах шугамыг тус тус шинээр барьж ашиглалтад оруулна.

Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэфициент (85-90%) өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна.

Аймгийн төвүүд иж бүрэн төвлөрсөн дулаан хангамжийн системтэй болсноор иргэдийн амьдрал, нийгэм эдийн засагт дараах эерэг нөлөөг үзүүлнэ. Үүнд:

  • Хэрэглэгчид жилийн турш найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар хангагдана
  • Дутуу шатсан нүүрс, дэгдэмхий үнс хийсэж орчныг бохирдуулахгүй, аймгийн төвийн агаарын чанар сайжирч, амьсгалын замын өвчлөл буурна
  • Ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан 100 гаруй ажлын байр шинээр бий болно.
  • Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэж, бүс нутгийн хөгжил түргэснэ
  • Иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж, орон нутгийн хөгжил дээшлэх зэрэг ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ЭХЯ

Швед НАТО-д гишүүнээр элсэх шийдвэр гаргалаа
Швед НАТО-д гишүүнээр элсэх шийдвэр гаргалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.