/2022.5.13/ "2020 онд Б.Болор-Эрдэнийг Засгийн газрын ордны хаалгаар орох үед үүдний харуул түүнээс "Туслах ажилтан уу, эсвэл үйлчлэгч үү" гэж асуудаг байв. Гэвч тэр аль нь ч биш бөгөөд Монголын Засгийн газрын танхимын хамгийн залуу гишүүдийн нэг юм" гэж Time сэтгүүл бичжээ.
Цааш нь, залуу эмэгтэй манлайлагч байхын тулд хүнд хэцүү бүхнийг туулах шаардлагатай болдог. "Чи бусдаас үргэлж илүү их хөдөлмөрлөж байж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх боломжтой" гэж өдгөө 29 настай, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ ярьж байна гэж TIME бичжээ.
Б.Болор-Эрдэнэ 14 настайдаа дунд сургуулиа, 18 настайдаа дээд сургуулиа дүүргэж, улмаар Оксфордын Их сургуульд суралцжээ.
Харин 2020 онд Б.Болор-Эрдэнэ emongolia гэх төрийн 650 үйлчилгээг багтааж чадсан цахим платформыг бий болгоход гар бие оролцсон байна. Мөн тэрээр цахим салбарт хүйсийн тэгш бус байдал үүссэн байгааг залруулах бодлого барьж, охидод зориулсан хөтөлбөрийг санаачилжээ гэж TIME өгүүлсэн байна.
Бүрэн мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.