МУГЖ Д.Сосорбарам руу гурил цацсан иргэн Эрүүгийн шүүхээс 2 жилийн хорих ял авсан байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГЖ Д.Сосорбарам руу гурил цацсан иргэн Эрүүгийн шүүхээс 2 жилийн хорих ял авсан байжээ

/2022.05.13/ Ардчилсан намаас энэ сарын 11-ны өдөр "Монголоо Беларусь болгохгүй" цуглаан зохион байгуулсан юм.

Энэ үеэр ОХУ-ыг дэмжигч хэсэг бүлэг хүмүүс МУГЖ Д.Сосорбарам руу гурил цацсан хэрэг гарсан билээ. Тэгвэл тухайн иргэдийн нэг болох "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл ТББ"-ын тэргүүн Х.Бээжин нь бусдыг заналхийлж 78 сая төгрөг авч, уг хэрэгтээ Эрүүгийн шүүхээс 2 жилийн хорих ял авсан байж болзошгүй талаар нэгэн иргэн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тухайн иргэний постыг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Сосорбарам гуай руу цагаан нунтаг цацсан, Фэйбүүк дээр хүн сүрдүүлж, заналхийлээд яваа Х.Бээжин гэх хүн уг нь Заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн одоо хорих ялтай байгаа хүн байх юм.

"Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл ТББ"-ын тэргүүн Хастөмөрийн Бээжин бусдыг заналхийлж 78 сая төгрөг авсан нь нотлогдсон тул 2021 оны гуравдугаар сарын 24-нд ЧД-ийн Эрүүгийн шүүхээс Заналхийлэх гэмт хэргээр 2 жилийн хорих ял авсан. Гэтэл одоо энэ хүн сул бусдыг заналхийлээд, бүр болоогүй бусдын биед хууль бусаар халдаад явж байх юм?

Хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу дараа дараагийн шатны шүүхийн шатанд явж байж болох юм.

Гэхдээ манай Монголын цагдаа ямар хүмүүсийг гэм буруутай нь ч тогтоогдоогүй байхад таг цагдан хориод сулладаггүй биздээ? Тэгснээ энэ хүн Заналхийлэх гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон мөртлөө одоо сул, бусдыг заналхийлээд, биед нь халдаад явж байх юм?" хэмээн бичсэн байна.

Оросын цэргүүд Украинд тулалдахаас татгалзаж эхэлжээ
Оросын цэргүүд Украинд тулалдахаас татгалзаж эхэлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.