/2022.05.13/ Энэ он гарсаар тэмбүү өвчний 3,617 тохиолдол бүртгэгдсэн гэсэн тоон судалгааг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Үүнийг өмнөх онуудтай харьцуулбал, 2020 онд тэмбүү өвчний 6,555, 2019 онд 7,095 тохиолдол бүртгэгдэж байжээ.
Харин төрөлхийн буюу тэмбүү эхээс урагт дамжсан тохиолдол улсын хэмжээнд 27 бүртгэгдсэн байна.
Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар мрепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог/арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнг/, гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм.
Илрэх шинж тэмдгийн хувьд,толгой өвдөх, эргэх, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, чих шуугих, гэрэлд цочрох, нойргүйдэх, хий юм үзэгдэх зовууртай. Өвчний ид үедээ дүлийрэх, уналт, таталт өгөх, цус харвалт, саа саажилт илэрнэ. Цаашилбал, ой санамж алдагдах, оюун ухаан муудах, хараа муудаж сохрох, нугасны хатингаршил зэрэгт хүргэдэг аюултай өвчин юм.