НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Оросыг халж, Чехийг сонголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Оросыг халж, Чехийг сонголоо

Human Rights Council at the United Nations in Geneva

/2022.05.11/: НҮБ-ын Ерөнхий Ассамблей мягмар гарагт Женевт төвтэй Хүний эрхийн зөвлөлд Оросын оронд Бүгд Найрамдах Чех Улсыг сонголоо.

Учир нь ОХУ нь хоёрдугаар сард Украинд халдан түрэмгийлсэн, зөвлөл дахь үйл ажиллагаагаа түр зогсоосон, улмаар 47 гишүүнээс гарсан тул ийнхүү шийдвэрлэжээ.

Орос улс гурван жилийн бүрэн эрхийн хугацаагаа хоёр дахь жилдээ дуусгавар болгож байна. Бүгд Найрамдах Чех улс шийдвэр гаргах боломжгүй байдлаар энэ хугацааг дуусгах аж.

Бүгд Найрамдах Чех Улс 157 саналаар сонгогдсон бол 23 улс түдгэлзсэн байна.

Украины нөхцөл байдлыг эргэн харахыг Киев шаардсаны дараа Хүний эрхийн зөвлөл пүрэв гарагт Украины асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулна гэж даваа гарагт мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Тавдугаар сарын 28-ныг автомашингүй өдөр болгохоор шийдвэрлэжээ
Тавдугаар сарын 28-ныг автомашингүй өдөр болгохоор шийдвэрлэжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.