“Энхийн гүйлт-22” манай улсад энэ сарын 14-нөөс эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Энхийн гүйлт-22” манай улсад энэ сарын 14-нөөс эхэлнэ

5K Run for Peace - April 9, 2022 | Betty Griffin Center

Иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгыг агуулсан “Энхийн гүйлт” тавдугаар сарын 14-нөөс долдугаар сарын 7-нд болно.

Энэхүү гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд улсын гүйгчид оролцохоо мэдүүлжээ.

“Энхийн гүйлт”-ийг Сүхбаатарын талбайгаас эхлүүлж, 21 аймаг, 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7250 км замыг 54 хоногт туулна гэв. “Энхийн гүйлт” нь хүн төрөлхтний эв нэгдэл, энх амгалан дэлхийг цогцлоох үндсэн зорилгын хүрээнд өрнөнө.

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

Гүйгчид галт бамбарыг буухиалах (хүлээн авч, үдэн гаргах) явцдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг таниулах юм. “Энхийн гүйлт” нь 35 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд 160 гаруй орноор аялажээ. Олон улсын Энхийн гүйлтийг Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс дэмжин хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: БТСУХ

Улсын хэмжээнд 20 сая төл бойжиж байна
Улсын хэмжээнд 20 сая төл бойжиж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.