Путин Лавровын өмнөөс уучлалт гуйлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Путин Лавровын өмнөөс уучлалт гуйлаа

Russia's president Vladimir Putin

/2022.05.06/: Нацистын удирдагч Адольф Гитлерийг "Еврей цустай" гэж Гадаад хэргийн сайд хэлсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уучлалт гуйлаа гэж Израиль мэдэгдэв.

Ноён Путин Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннеттэй утсаар ярихдаа уучлалт гуйсан гэж түүний ажлын албанаас мэдэгдэв.

Энэ ярианы талаар Оросын тал уучлалт гуйсан тухай дурдаагүй байна.

Ерөнхийлөгч Володимир Зеленський өөрөө еврей хүн байхад Орос Украиныг "нацизмгүй болгох" гэж тэмцэж байна гэж яаж хэлж болох вэ гэсэн асуултад ноён Лавров "Миний буруу байж магадгүй, гэхдээ Гитлерт бас еврей цус байсан. Зеленский бол еврей хүн гэдэг нь туйлын утга учиртай гэсэн үг. Мэргэн еврей хүмүүс еврейчүүдийг хамгийн хурцаар эсэргүүцэгчид нь ихэвчлэн еврейчүүд байдаг гэж ярьдаг." гэсэн юм.

Израиль энэхүү ярилцлагыг шүүмжилж уучлалт гуйхыг шаардсан бөгөөд удалгүй ноён Беннетт "Ийм худал гүтгэлэг нь еврейчүүдийг түүхэн дэх хамгийн аймшигт гэмт хэрэгт буруутгаж байна" гэж мэдэгджээ.

Пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ ноён Беннеттийн албанаас тэрээр ноён Путины уучлалт гуйсныг хүлээн авч, "Еврейн ард түмэн болон Холокостын дурсгалд хандах хандлагыг тодруулсанд талархаж байна" гэж мэдэгдэв.

Оросын талаас тэд Холокостын талаар ярилцсан гэж мэдэгдсэн ч Путиныг уучлалт гуйсан гэж хэлээгүй байга.

Израиль Орос, Украины хооронд зуучлах гэж оролдсон ч Ерөнхийлөгч Путины эсрэг хатуу байр суурь баримтлаагүй гэсэн шүүмжлэлд өртөөд байна.

Энэ долоо хоногт Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Израиль Украинд үзүүлэх цэргийн болон иргэний тусламжаа нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна гэж мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС

Оросын олигархийн 300 сая долларын дарвуулт онгоцыг Фижи улс хураан авчээ
Оросын олигархийн 300 сая долларын дарвуулт онгоцыг Фижи улс хураан авчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.