Шилдэг стартап залуучуудын багт нийт 99 сая төгрөгийн санхүүжилт олголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилдэг стартап залуучуудын багт нийт 99 сая төгрөгийн санхүүжилт олголоо

May be an image of 16 people, people standing and indoor

/2022.05.06/: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад санхүүжилт олгох СТАРТАП-2022 Улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шат өнөөдөр болж ялагчаа тодруулав.

Нэгдүгээр байр:

May be an image of 7 people and people standing

Медтек партнер баг “Эмийн худалдаанд нэвтрүүлэх цахим технологи” төслөөр 20 сая төгрөгийн санхүүжилт

Хоёрдугаар байр:

May be an image of 8 people, people standing and indoor

Эйрий фелт баг “Ноосоор агаар цэвэршүүлэх технологи” төслөөр 17 сая төгрөгийн санхүүжилт

Эдүкэшн зон баг “Боловсролын мэдээллийн аппликэйшн” төслөөр 17 сая төгрөгийн санхүүжилт

Гуравдугаар байр:

May be an image of 7 people, people standing and indoor

Апдэйт баг “ЕБС-ийн сурагчдад зориулсан аппликэйшн” төслөөр 15 сая төгрөгийн санхүүжилт

Крийд студи баг “Интерактив интерьер” төслөөр 15 сая төгрөгийн санхүүжилт

Муфин апп баг “Санхүүгийн орлого зарлагын аппликэйшн” төслөөр 15 сая төгрөгийн санхүүжилт авлаа.

СТАРТАП-2022 Улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил Монгол Улсын өнцөг булан бүрээс 460 гаруй залуучуудын 290 Стартап баг бүртгүүлсэн. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад тав дахин их оролцоотой байсан юм.

Бүртгүүлсэн нийт багуудаас эхний шалгаруулалтад 41 баг тэнцсэн. Олон улсын жишгийн дагуу тэднийг сургалт хөтөлбөрт хамруулж, менторинг үйлчилгээ үзүүлж, бизнес питчээ шүүгчдэд танилцуулах, салбар бүрийн мэргэжлийн менторуудаас зөвлөгөө авч бизнесээ дараагийн шатанд гаргах боломж, нөхцөлийг бүрдүүлж хамтран ажилласан юм. Эдгээр 41 багаас эцсийн шатанд 13 баг тэнцэж өнөөдөр ялагчаа тодрууллаа.

May be an image of 3 people and people standing

Эдгээрээс 3-р байрт гурав, 2-р байрт хоёр, 1-р байрт нэг баг нийт зургаан шилдэг багт нийт 99 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгосон юм.

Шүүгчээр УИХ-ын гишүүн Ч.Ундрам, JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн, PREMIUN GROUP-н үүсгэн байгуулагч А.Ганхуяг, STARTUP Marketing Space ХХК-ийн ТУЗ-н дарга Ж.Золзаяа, "Fibo Cloud" гүйцэтгэх захирал, Стартап Монгол ТББ-ын ТУЗ гишүүн П.Пүрэвбазар ажиллаж Үндэсний ялагчийг тодруулав.

May be an image of 5 people and people standing

Энэ жилийн Улсын хэмжээний шалгаруулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Стартап Маркетинг Спэйс ХХК, Стартап Монгол ТББ болон JCI Монгол байгууллага хамтран зохион байгууллаа.

Мөн энэ үеэр 2021 оны ялагч санхүүжилтээ хэрхэн зарцуулсан, гарааны бизнесээ хэрхэн хөгжүүлж, өргөжүүлсэн, ямар үр дүнтэй санхүүжилт байсан талаар сэтгэгдлээ залуустай хуваалцсан юм.

Эх сурвалж: ХНХЯ

Өнөөдөр үүлшинэ, 13-15 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлшинэ, 13-15 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.