Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай зэрэг хуулиудыг хэлэлцэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай зэрэг хуулиудыг хэлэлцэнэ

/2022.05.04/: Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 18 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард тус байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглаврыг баталлаа.

Цаглавар батлах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдааны эхэнд танилцуулсан. УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сард Хууль зүйн байнгын хороо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Хууль зүйн туслалцааны тухай, Зөрчлийн тухай (шинэчилсэн найруулга), Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг нар асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа.

Эх сурвалж: УИХ

Франкфурт чиглэлд долоо хоногт 5 нислэг үйлдэнэ
Франкфурт чиглэлд долоо хоногт 5 нислэг үйлдэнэ
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.