Путин: Макрон Украинд зэвсэг илгээхээ болих хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Путин: Макрон Украинд зэвсэг илгээхээ болих хэрэгтэй

/2022.05.04/: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Барууны орнууд Ерөнхийлөгч Володимир Зеленськийд илүү их шахалт үзүүлж, түүний армид зэвсэг нийлүүлэхийг зогсоосноор Украины дайныг зогсооход тусалж чадна" гэж мэдэгджээ.

Ноён Путин сар гаруй хугацаа өнгөрсний дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой анх удаа утсаар ярьлаа.

Францын удирдагч ОХУ-ын түрэмгийллийн улмаас үүссэн дайныг зогсоохын тулд гал зогсоож, яриа хэлэлцээ хийхийг дахин уриалав.

Тэрээр Мариуполь хотоос энгийн иргэдийг дахин нүүлгэн шилжүүлэхийг Путинээс хүссэн байна.

Тус хотод олон зуун энгийн иргэд Украины цэргүүдийн эзэмшиж байсан гангийн үйлдвэрийн нурангид дарагдсан хэвээр байгаа гэж үзэж байна.

Барууны орнуудаас Украинд Оросын эсрэг тэмцэхэд зориулж их хэмжээний зэвсэг илгээж байгаа бөгөөд мягмар гарагт Их Британи 376 сая долларын үнэ бүхий цэргийн техник хэрэгсэл, электрон байлдааны тоног төхөөрөмж, радарын систем, GPS саатуулагч, шөнийн харааны төхөөрөмжүүдийг нэмж өгөхөө амласан юм.

A serviceman of Ukrainian military forces holds a light anti-tank rocket launcher at a checkpoint, where they hold a position near Kharkiv on March 23, 2022.

Москвагийн дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хяналтад байдаг зүүн Украин дахь хотуудыг Украины зэвсэгт хүчин бөмбөгдөж, дайны гэмт хэрэг үйлдэж байна гэж Кремлийн мэдэгдэлд дурджээ.

Түрэмгийлэл эхэлснээс хойш салан тусгаарлагчдын хяналтад байдаг бүс нутгууд дахь орон сууцны хороолол руу хэд хэдэн халдлага бүртгэгдсэн ч Украин үүнийг үгүйсгэж байна.

Елисей ордны мэдэгдэлд дурдсанаар, ноён Макрон ноён Путинд хандан Оросын "түрэмгийллийн дайн"-ыг зогсоохыг уриалж, Украины бүрэн эрхт байдлыг хүндэтгэн мөргөлдөөнийг хэлэлцээрийн замаар шийдвэрлэхэд туслахад бэлэн байна гэжээ.

Эх сурвалж: ВВС

Засгийн газрын хуралдаанаар визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцэж байна
Засгийн газрын хуралдаанаар визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.