Мэргэжлийн боловсролын нээлттэй өдөрлөг болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэргэжлийн боловсролын нээлттэй өдөрлөг болно

/2022.05.03/: Хаврын улирал боловсролын салбарт элсэлт, төгсөлт өрнөдөг их амжилтын сар байдаг. Энэ сарын 5-7-ны өдрүүдэд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын нээлттэй өдөрлөг болно.

Нээлттэй өдөрлөгийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 76 Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллеж өөрийн байран дээр зохион байгуулна. Сургууль тус бүр үйл ажиллагаагаа танилцуулах энэ арга хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг урьж байна.

Суралцагчийн хөгжлийн хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, эдийн засгийн тэргүүүлэх чиглэлд нийцүүлэн мэргэжлийн боловсрол сургалтын талаар иж бүрэн мэдээллийг эндээс авах боломжтой.

Эх сурвалж: БШУЯ

Аймгуудын дулааны станцын янданд шүүлтүүр суурилуулжээ
Аймгуудын дулааны станцын янданд шүүлтүүр суурилуулжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.