/2022.05.02/: Филиппиний нийслэл Манила хотын ойролцоох олон байшин шатаж, найман хүн нас барсны дотор зургаан хүүхэд байна гэж орон нутгийн албаныхан мэдэгдлээ.
Ням гарагийн 22:00 цагийн орчимд эхэлсэн түймэр орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 05:00 цаг гэхэд 80 байшинг шатаажээ.
Гал түймэр Кезон хотын Филиппиний их сургуулийн хотхоны доторх хөл хөдөлгөөн ихтэй нэгэн байшингийн хоёрдугаар давхарт эхэлсэн байна.
Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна.
Гал унтраах ангийн ахлах офицер Грег Бичайда AFP агентлагт хэлэхдээ, "Галыг унтраахад бараг хоёр цаг зарцуулсан бөгөөд гал маш хурдан тархаж байсан тул хохирогчид байшингаас гарч чадаагүй" гэжээ.
Түүний хэлснээр нас барсан хүмүүсийн зургаа нь хүүхэд байсан ч тэдний насны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Энэхүү байшингууд нь амархан шатдаг, хөнгөн материалаар баригдсан байжээ.
Филиппин бол дэлхийн хүн ам шигүү суурьшсан улсуудын нэг бөгөөд нийслэл нь нэг километр квадрат талбайтай ч маш олон оршин суугчидтай аж
Нийслэл болон Кесон зэрэг бусад хотуудаас бүрддэг Метро Манила нь 13 сая орчим хүн амтай ажээ.
Эх сурвалж: ВВС