/2022.05.02/ Цагдаагийн байгууллагад өнөөдөр буюу тавдугаар сарын 2-ны өдөр 14 настай, эмэгтэй хүүхэд ангийнхаа хүүхдүүдэд “амиа хорлоно” гэх утгатай захиа бичиж үлдээгээд хичээлдээ ирээгүй байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.
Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж уг хүүхдийг БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах голын орчим байхад нь олжээ. Одоогоор шалгалтын ажиллагааг хийж байгаа аж.
Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч нараас хүүхэдтэй ярилцах, сэтгэл зүйн байдалд анхаарч байх, хүүхдийн насны онцлогт тохируулан хамтдаа асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэхийг зөвлөж байна.