Т.Доржханд: УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар ажиллах боломжгүй болж байгаагаа албан ёсоор мэдэгдье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар ажиллах боломжгүй болж байгаагаа албан ёсоор мэдэгдье

/2022.05.02/ УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрээр:

-"Өөрсдөө хэмнэ" гээд жагссан залуучуудын итгэл үнэмшил бүгд талаар боллоо. Бид хэмнэж, өөрчилж чадахгүй юм байна. Бид өнгөрсөн 30 жилийн алдаагаа давтаад ирэх 30 жилд ч ийм байх юм байна. Хөгжлийн банкны хулгайтай нэр холбогдсон улс төрчдийн асуудлыг хаалттай хэлэлцэж, авч үлдлээ.

Цаашид УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар ажиллах боломжгүй болж байна гэдгийг албан ёсоор мэдэгдье. Тиймээс УИХ-ын танхим дотроос биш гадаа талбай дээр залуучуудаа дуудаж хамт жагсах шийдвэр гаргаж байна.

Пүрэв гарагийн 12.00 цагт цайны цагаараа хүрч ирэхийг залуучуудаасаа хүсэж байна. "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэдэг тайван жагсаалыг бид зохион байгуулна. Бид гэдэг нь иргэн, хувь хүн, 4 хүүхдийн аав, Монгол хүнийхээ зүгээс гэсэн үг. Ирээдүй, нийгмийнхээ төлөө өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь. Өөрчлөлт гэдэг нь маш энгийн. Тогтолцооны өөрчлөлт.

Төрийн тогтолцоо болохгүй байна. Хэт нүсэр данхайсан байна. Энэ байдлаараа Монгол Улс хөгжихгүй. Тиймээс төрийг цомхон болгох хэрэгтэй. Сонгуулиа зөв шударга явуулдаг байх хэрэгтэй. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчил гэж хамгийн түрүүнд шаардах гэж байна.

Эдийн засгийн хотуудаа бий болгох хэрэгтэй. Эрдэнэт, Дархан, Хөтлийг оролцуулаад кластер хот байгуулах бүрэн боломжтой. Үүний тулд хуулиндаа мөн өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Шаардлагыг маань биелүүлтэл жагсаалаа үргэлжлүүлнэ. Хэд хоног үргэлжлэхийг мэдэхгүй байна. Талбай дээр би өөрөө лайв хийгээд, сандал тавиад сууна. Иргэдэд ойлгуулж, учирлана. Одоо л тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол МУ ядуу, иргэд нь ажилгүй, орлогогүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй байна. Мөрөөдөлгүй залуучуудтай дахиж амьдармааргүй байна. Энэ нийгмийг ингэж болохгүй. Энэ өөрчлөлтийг одоо л хийхгүй бол оройтох гээд байна. Бид дэлхийн хүмүүс бэлдэж, бусад улс орнуудтай хөл нийлүүлж алхмаар байна гэв.

Н.Түвшинбаярын шүүх хурал тавдугаар сарын 12-нд болно
Н.Түвшинбаярын шүүх хурал тавдугаар сарын 12-нд болно
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.