/2022.04.21/ Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах 10 хувилбарыг нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулав.
Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 305 мянган хүүхэд байгаагаас 76 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмж нийслэлд хамгийн том асуудал болж байгаа юм.
Тиймээс дараах 10 хувилбарыг танилцуулав.
- Цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх
- Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх
- Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах
- Байгууллагын цэцэрлэгийг дэмжих
- Хувийн цэцэрлэг байгуулах, өргөтгөх санаачилгыг дэмжих
- Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх
- Орон сууцны 1 давхрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх
- Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал дэмжлэг үзүүлэх
- Хүүхэд харах үйлчилгээг дэмжих
- 2 настай хүүхдүүдэд хувьсах зардал олгох
Эх сурвалж: БШУЯ