/2022.04.20/ Украины дайнд цэрэг татаж байгаа тухай цуурхал тарсны дараа олон мянган Этиоп залуу нийслэл Аддис-Абеба хот дахь Оросын элчин сайдын яамны гадаа цугларч эхэлжээ.
Гэвч Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Чернухина Этиоп улсад цэрэг татах ажил хийгээгүй гэж мэдэгдсэн байна. "Оросыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн тулд манай элчин сайдын яаманд маш олон хүн ирж байна" гэж тэрээр нэмж хэлжээ.
Мөн Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч "Тэдний зарим нь бидэнд чадах бүхнээрээ туслахад бэлэн гэдгээ хэлж байна. Гэхдээ бид ажил олгогч агентлаг биш" гэсэн байна.
Эх сурвалж: BBC