Нүүрсний экспорт сэргэвэл гадаад худалдааны тэнцэл хэвийн байдалдаа орох боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний экспорт сэргэвэл гадаад худалдааны тэнцэл хэвийн байдалдаа орох боломжтой

/2022.04.07/ Төрийн ордонд зохион байгуулж байгаа Монголын эдийн засгийн чуулган "Шинэ сэргэлтийн бодлого эдийн засагт үүсч буй сорилт, боломж" сэдэвт нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна.

Энэ үеэр албаны хүмүүс байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.

Валютын ханш нь богино болон урт хугацаанд хэрхэн өөрчлөгдөх вэ?

ОУВС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Юнь Согхён: "Миний хувьд одоогийн хийж байгаа интервенц зохицуулалтыг хэт их гэж харахгүй байна. Төсвийн орлого эхний хоёр сард сайн байсан. Түүхий эдийн бүтээгдхүүний үнэ монголын эдийн засгийн төсвийг сайжруулна гэж харж байгаа. Дунд хугацаандаа Монголбанк валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд дотоодын валют арилжааны зах зээлд интервенц хийх хэрэгтэй" гэлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: "Төгрөг сүүлчийн хоёр жилд тогтвортой байсан. Ковидоос болоод барааны хомсдол дэлхий даяар үүссэн. Энэ нь зөвхөн Монгол Улсын Төвбанканд тулгарч байгаа эрсдэл биш. Дэлхийн бүх Төвбанк энэ эрсдэлтэй тулгараад инфляцтай тэмцээд явж байгаа. Монголд өнгөрсөн 7,8 дугаар сараас инфляц идэвхижиж эхэлсэн. Олон улсаас импортын бүтээгдэхүүнээр дамжсан инфляц явж байгаа. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт эргээд сэргэвэл долларын орлого нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл хэвийн байдалдаа орох боломжтой" гэв.

Дэвшүүлж байгаа зорилтууд хэр бодитой бөгөөд ямар сорилтууд гарах вэ?

"Эм-Си-Эс" группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал: "Хөтөлбөрийг харахад хөгжлийг хязгаарлаж байгаа гол асуудлуудыг зөв оношложээ. Хувийн хэвшлийнхэн эдийн засгаа яаж томруулах вэ гэж мөрөөдөж явдаг. Тиймээс тэд ачааллыг үүрэлцэх ёстой. Шинэ сэргэлтийн бодлогын зургаан сорилтоос харахад бэрхшээлтэй байх болов уу гэж санагдсан зүйл бий. Жишээлбэл эрчим хүчний шинэ сэргэлт. Гарцаагүй үнэ тарифын асуудлыг хөндөхөөс өөр аргагүй юм билээ. Гадны хөрөнгө оруулагч нар орох сонирхол байгаа юу гэх зэрэг бэрхшээл байна. Цаг агаарын онцлогоос шалтгаалаад манай улсад нэг хэсэгтээ нүүрсээр галладаг эрчим хүч байхаас өөр аргагүй. Гэтэл дэлхийд нүүрсний чиглэлийн станцуудыг санхүүжүүлдэг гаднын банк байхгүй болчихлоо. Тэгэхээр бид өөрсдөө яаж шийдэх вэ гэдэг санаа зовууштай асуудал.Төрийн зүгээс эхлээд хувийн хэвшил хийж болох ашигтай төслүүдээ хийлгэчхээд, хийж чадахгүйгээ өөрсдөө хийдэг зарчмаа хуульчилж, албажуулах нь зөв гэж бодож байна.

Шинэ сэргэлтийн бодлогод гадаадын хөрөнгө оруулагч компанийн хувьд юуг анхаарах вэ?

“Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал: "Хөрөнгө оруулагчдын төлөөлөл болгон урьж оролцуулж байгаад баяртай байна. Эдийн засгийн бэрхшээлтэй цаг үед сорилтуудыг хэрхэн даван туулах тухай ярихын тулд богино хугацаанд буюу 6-9 сард юу хийх боломжтой вэ гэдгээ тодорхойлох нь зөв болов уу. Хувийн хэвшлээ дэмжиж байж эдийн засаг сэргэх боломжтой. Үүний тулд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх хамгийн чухал асуудал нь төрийн бүтээмжийн сэргэлт гэж бодож байна" гэлээ.

"Эдийн засгийн чуулган 2022"-той холбоотой өмнөх мэдээллүүд:

Шадар сайд С.Амарсайхан: Шинэ боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гүний уурхайн аргаар олборлолт хийснээр экспортыг 2 дахин тэлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Гарц шийдлүүдийг тодорхойлоход өнөөдрийн чуулганы үндсэн зорилго оршиж байна

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн чуулганаас гол 10 ажлыг хэрэгжүүлж, үр дүнг нь үзье
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн чуулганаас гол 10 ажлыг хэрэгжүүлж, үр дүнг нь үзье
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.