Шадар сайд С.Амарсайхан: Шинэ боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шадар сайд С.Амарсайхан: Шинэ боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

"Монголын эдийн засгийн чуулган-2022" Төрийн ордонд болж байгаа. Шадар сайд С.Амарсайхан уг чуулганы үеэр хэлэхдээ, “Хөгжлийн болон Төрийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагуудаас гадна хөрөнгийн биржээр дамжуулан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бий болгох санхүүгийн гол асуудал байна. Төрийн зарим компанийг хувьцаат компани болгон олон нийтийн хяналтад оруулна” гэлээ.

Мөн цааш нь "Ковидын хоёр жилийн хугацаанд боомт ямар чухал, эмзэг асуудал вэ гэдгийг бид мэдэрлээ. 40 гаруй боомтоос дөрөв нь л агаарынх, бусад нь хуурай замынх байна. 236 км Ханги төмөр зам ирэх есдүгээр сард ашиглалтад орвол Замын-Үүдээр гарч буй галт тэрэгний эргэлт хоёр дахин нэмэгдэнэ. Гашуунсухайтын төмөр зам ч мөн ялгаагүй үр дүн дагуулна.

Шинэ боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Ойрын хоёр жилд ачаа эргэлтийг нэмэгдүүлснээр эдийн засгийг ДНБ-ээрээ хоёр дахин нэмэгдүүлэх бодит боломж байна" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гүний уурхайн аргаар олборлолт хийснээр экспортыг 2 дахин тэлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Гарц шийдлүүдийг тодорхойлоход өнөөдрийн чуулганы үндсэн зорилго оршиж байна

Хоёр шүүгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ
Хоёр шүүгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ
 
Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно
Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.