Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг Пүрэв гаригт шийдвэрлэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг Пүрэв гаригт шийдвэрлэнэ

/2025.06.10/

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд орууллаа.

Монгол Ардын Намын долоодугаар Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.

Ерөнхий сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурал ирэх Пүрэв гаригт хэлэлцэн шийдвэрлэнэ.

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр болов
МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр болов
 
СУДАЛГАА: Ухаалаг утас үздэг 13-с доош насны хүүхдийн сэтгэцэд гэмтэл гардаг
СУДАЛГАА: Ухаалаг утас үздэг 13-с доош насны хүүхдийн сэтгэцэд гэмтэл гардаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.