Онлайн худалдаанд шилжих шинэлэг шийдэл: Маркетшоп
 

Онлайн худалдаанд шилжих шинэлэг шийдэл: Маркетшоп

Монголд цахим худалдаа эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр бизнесүүд онлайн худалдаанд шилжих хэрэгцээ үүссэн ч хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байх нь түгээмэл.

Харин зарим нь онлайн сувгаа идэвхжүүлж эхэлсэн ч захиалга, хүргэлтээ хянахад ихээхэн хүндрэл гарч байна.

Тэгвэл Маркетшоп платформ нь уламжлалт худалдаа эрхлэгчдийг онлайн руу шилжихэд, мөн онлайн борлуулалттай бизнесүүдийг илүү ухаалаг удирдлагад шилжүүлэхэд зориулсан шинэлэг, хэрэглэхэд хялбар программын шийдлийг санал болгож байна.

Онлайн худалдаа эрхлэгчид багадаа 30 сая + зардлаар бүтээх программын хэрэгцээг Маркетшоп зардал гаргахгүй эхлэх, үргэлжлүүлэн маш бага төлбөр төлөн ашиглах боломжыг олгож байна”.

Э.Ганзориг, Гүйцэтгэх захирал

Вэбсайтаа өөрөө бүтээ - Хэрэглэгч та програмчлалын ур чадваргүй байсан ч шаардлагатай бүгдийг агуулсан, төлбөрийн хэрэгслүүд (QPay, SocialPay, Storepay, Pocketzero, Lendpay) холбогдсон вэбсайтыг өөрөө үүсгэнэ. Ингэснээр захиалга бүртгэх, төлбөр хүлээн авах ажиллагаа автоматаар явагдана.

Захиалгаа бүрэн хяна - Онлайн болон дэлгүүр дээрх борлуулалтаа нэг системд бүртгэх кассын програм ашиглан та бүх захиалгаа төвлөрүүлж, нэг дор тайлагнах боломжтой.

Хүргэлтээ удирдах хоёр сонголт - Та өөрийн хүргэлтийн жолооч ажиллуулдаг бол Delco апп ашиглан хүргэлтээ удирдаж хянаарай. Харин хүргэлтийн ажилтангүй бол манай Дэлко хүргэлтийн үйлчилгээг шууд ашиглан захиалгаа хүргүүлж болно.

Онлайн худалдаанд шаардлагатай бүх программын хэрэгцээг нэг дороос ашиглах, технологийн асуудлаа бидэнд 100% даатгахыг санал болгож байна. Бид шинэ технологийг тасралтгүй хөгжүүлнэ.”

Б.Наранбат, Мэдээлэл технологийн албаны дарга

Хэрэв та бизнесийнхээ онлайн борлуулалтын сувгийг нээж, хөгжүүлэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой!

Холбоо барих: 77773330
Вэбсайт: www.market.shop

Манай баг таны бизнесийн өсөлтөд дэмжлэг үзүүлэхэд бэлэн!

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.