ЭМЧ: Өтгөн хаталт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Өтгөн хаталт

Serious Toll of Chronic Constipation Overlooked - Gastrointestinal Society

Өтгөн нь жижиг хэмжээтэй, хатуу тогтмол бус, гарахдаа хүндрэлтэй байхыг өтгөн хаталт гэнэ.

Шинж тэмдэг

  • Том, жижиг хатуу өтгөн гарах
  • Бие засахад хүчтэй дүлэх шаардлага гарах
  • Гүйцэт өтгөнөө гаргаагүй мэт санагдах
  • Хэвлий дээр дарж бие засах шаардлагатай болох зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.

Эмчинд хэзээ хандах вэ?

7 хоногт гурваас доош удаа хүндрэх болон дээрх шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд эмчид хандах шаардлагатай.

Шалтгаан

  • Төрөлхийн эмгэгүүд /шулуун гэдэс урттай байх/
  • Бүдүүн гэдэсний цүлхэн
  • Шамбарам, хошногоны цууралт
  • Сэтгэц гутралын эмүүд удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд
  • Хоололт /хоол хүнсэндээ ислэг бага хэрэглэх/
  • Шингэн бага уух
  • Кофейн агуулсан зүйл ихээр хэрэглэх
  • Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
  • Дасгал хөдөлгөөн бага хийх
  • Хөөлгөөнгүй удаан суугаа ажил хийх

Эрсдэлт хүчин зүйлс

  • Хүүхэд
  • Өндөр настан
  • Эмэгтэйчүүд
  • Удамшил

Хүндрэл

Хэрэв сүүлийн 3 сарын дотор өтгөн хаталтын шинж тэмдгүүд гурваас дээш удаа ажиглагдсан бол архаг өтгөн хаталттай гэж үзнэ. Та хамгийн чухал нь амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй.

Оношлогоо

  • Нарийн мэргэжлийн эмчийн бодит үзлэг
  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Өтгөний шинжилгээ
  • Шаардлагатай тохиолдолд /Дуран, тодосгогчтой рентген шинжилгээ/

Эмчилгээ

  • Амьдралын хэв маяг дээр зөвлөгөө өгөх
  • Эмэн эмчилгээ

Зөвлөмж

  • Хоол хүнсэнд хэрэглэх эслэгийн хэмжээг ихэсгэх, эслэгээр баялаг хоол хүнс болох хивэг, бүхэл үрийн талх, навчит ногоонууд, жимс жимсэн бүтээгдэхүүн хэрэглэх
  • Хэт боловсруулсан цагаан талх, бяслаг гэх мэт хоол хүнсний хэрэглээг бууруулах
  • Өдөрт хэрэглэх шингэний хэмжээг ихэсгэхдээ согтууруулах ундаа, кофейны төрлийн зүйлсийг багасгах
  • Туулгах эмийг тогтмол хэрэглэхгүй байх. Учир нь гэдэс ийм эмгэгүйгээр үйл ажиллагаа явуулж чадахгүй болдог
  • Тогтмол бие засахаа мартаж болохгүй. Учир нь өтгөн хэр удаан хугацаагаар гэдсэнд хадгалагдана төдий чинээ хатуурдаг
  • Аль болох өдөр бүр тогтмол цагт бие засч сурах

Австрали улс Орос, Беларусийн импортын бүх барааны татвараа нэмлээ
Австрали улс Орос, Беларусийн импортын бүх барааны татвараа нэмлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.