Австрали улс Орос, Беларусийн импортын бүх барааны татвараа нэмлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австрали улс Орос, Беларусийн импортын бүх барааны татвараа нэмлээ

Australia raises tariffs on all Russian, Belarus imports - La Prensa Latina  Media

/2022.03.31/: Австрали улс Орос, Беларусийн импортын бараа бүтээгдэхүүнд 35 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж Гадаад харилцаа, худалдааны яам пүрэв гарагт хэвлэлийнхэнд мэдэгдэв.

Австрали улс "Хамгийн таатай нөхцөл"-ийн тарифын горимоо цуцалж, Орос, Беларусийн импортын бүх бараа бүтээгдэхүүнд 35 хувийн нэмэлт татвар ногдуулах тухай албан ёсны мэдэгдэл гаргалаа.

Австрали улс "Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг" дэмжиж буйгаа дахин илэрхийлж, "Орос улсад хийсэн үйлдлийнх нь хариуцлагыг хүлээлгэхийн тулд түнш орнуудтайгаа нягт хамтран ажиллах болно" гэж мэдэгдэлд дурджээ.

Энэхүү мэдэгдэл нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленськийн пүрэв гарагт Австралийн парламентад хандаж хэлсэн виртуал үгтэй давхцсан байна.

Хориг арга хэмжээтэй холбоотой зарим мэдээлэл: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гуравдугаар сарын 11-ний өдөр АНУ тус улсаас далайн бүтээгдэхүүн, архи, алмааз импортлохыг хориглоно гэж мэдэгдэв.

Байден хэлэхдээ, АНУ, G7 болон Европын Холбооны хамт АНУ дахь байнгын хэвийн худалдааны харилцаа гэгддэг Оросын хувьд "хамгийн таатай улс" статусыг цуцлахыг уриална гэжээ. Энэ статус нь хоёр улс хамгийн сайн нөхцөлөөр худалдаа хийхээр тохиролцсон гэсэн үг бөгөөд үүнд тарифыг бууруулж, худалдаанд саад тотгор учруулахгүй, импортын хэмжээ өндөр байна гэж заасан байдаг ажээ.

Эх сурвалж: CNN

Фото сурвалжилга: Улаанбаатарын хавар
Фото сурвалжилга: Улаанбаатарын хавар
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.