Эрдэнэтийн 10 хувийг үнэгүй эзэмших үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэтийн 10 хувийг үнэгүй эзэмших үү?

-Хувьцаагүй иргэдэд "Эрдэнэс Тавантолгой"-н үлдэгдлээс үнэ төлбөргүй эзэмшүүлье гэсэн санал гаргажээ-

/2022.03.30/ УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг болон зарим гишүүн хамтран анхаарал татахуйц төсөл боловсруулж байна. Энэ бол "Эрдэнэт" ТӨҮГ-ын нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын бүх иргэнд үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай юм.

Тухайлбал, “Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын уг төсөл одоогоор эцэслэн тодорхой болоогүй байна. Одоогийн байдлаар зарим саналыг гаргаад байгаа аж. Чухалчлан дурьдвал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, тус үйлдвэрийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын бүх иргэнд эн тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай асуудал юм.

Яаж эзэмшүүлэх вэ гэвэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьцааны 10 хүртэлх хувийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан үндэсний аж ахуйн нэгжүүдэд тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдъя гэж байгаа юм байна. Тэдгээр аж ахуйн нэгж нь 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн, үйл ажиллагаагаа явуулж байгаа, татварын өр төлбөргүй байх ёстой аж.

Мөн Монгол Улсын иргэд болон аж ахуйн нэгжид "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас олгосон хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр нээлттэй арилжих талаар ч ярьж байгаа юм байна. Мөн өмнө нь хувьцаа эзэмшиж байгаагүй иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үлдэгдлээс үнэ төлбөргүй эзэмшүүлье гэсэн саналтай байгаа аж.

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшээгүй байгаа 780 мянган  иргэн байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь ашигт малтмалын хайгуул хийх болон ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхтэй компани бөгөөд стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр ажилладаг.

Харин "Эрдэнэт" ТӨҮГ-ийн тухайд, ОХУ-ын мэдэлд байсан "Эрдэнэт"-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци” худалдан авч байсан. Үүнийг зарим нь хууль бус гэж үзэн 49 хувиа төрд авья, мөн 49 хувиа иргэдэд нээлттэй худалд гэх асуудал тухайн үед гарч ирж байлаа. УИХ-аас ч тогтоол гарган "Эрдэнэт"-ийн 49 хувийг төр авсанаар "Эрдэнэт" ТӨҮГ маань өдгөө 100 хувь Монголын төрийн өмчит компани болчихоод байгаа билээ.

Харин иргэдэд нээлттэй худалдахыг хүссэн "Эрдэнэт"-ийн 49 хувь буурч, бидэнд 10-хан хувь болон ирэх гэж байгаа нь таагүй хэрэг ээ.

Н.Тавинбэх: Эрчим хүчний үнийг 28 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна
Н.Тавинбэх: Эрчим хүчний үнийг 28 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.