/2022.03.30/: НҮБ-ын Хүний эрхийн алба Украинд Орос түрэмгийлснээс хойш 1179 энгийн иргэн амиа алдсаныг баталгаажуулсан гэж мэдэгдэв. Мөн 1860 энгийн иргэн шархадсан гэж мэдэгдэв.
"Энгийн иргэдийн ихэнх нь хүнд их буу, харвах пуужингийн системээр буудсан пуужин болон агаарын цохилт зэрэг өргөн хүрээтэй тэсэрч дэлбэрэх зэвсэг хэрэглэснээс болж амиа алдсан" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera