Хорих анги дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдлыг судалгаагаар тодорхойлно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хорих анги дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдлыг судалгаагаар тодорхойлно

/2022.03.29/: Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГЕГ-ын харьяа 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 2022 оны гуравдугаар сарын 28,29-ний өдрүүдэд ажиллаж байна.

Ажлын хэсгийг тус ангийн захирагч хурандаа Б.Түвшинтөгс хүлээн авч уулзаж, ангийн нөхцөл байдал болоод хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.

Capture.PNG 0000.PNG

Ажлын хэсгийнхэн хяналт шалгалтын хүрээнд хорих ангид ял эдэлж буй хоригдлуудын Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилт хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж буй эсэхэд хяналт шалгалтын ажлыг хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна.

Capture.PN00.PNG

Шалгалтаар хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судалж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажулсан хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, хорих анги дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдлыг судалгаагаар тодорхойлох юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Г.Ууганбаатар, референт Б.Нандинцэцэг, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Наранбаатар, мэргэжилтэн Б.Болор, О.Энхболд нар багтаж буй.

276020262_758983945040039_4645898831877043869_n.jpg

Эх сурвалж: ХЭҮК

н.Алтанхуяг: Би донтогч байхдаа 7 хоног тасралтгүй архи уудаг байсан
н.Алтанхуяг: Би донтогч байхдаа 7 хоног тасралтгүй архи уудаг байсан
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.