Агаарын харилцааг өргөжүүлж, либералчлалыг хөгжүүлэх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаарын харилцааг өргөжүүлж, либералчлалыг хөгжүүлэх боломжтой

АГААРЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ЛИБЕРАЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

/2022.03.29/: Шинэ сэргэлтийн бодлогын хүрээн дэх “Монголын эдийн засгийн форум-2022” урьдчилсан “Боомтын сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэгт Иргэний нисэхийн салбарын шинэ сэргэлтийн бодлого сэдвээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд мэдээлэл хийлээ.

Агаарын тээврийн либералчлал, агаарын тээвэр ба аялал жуулчлал, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийн зангилаа төв байгуулах талаар хэрэгжүүлж буй бодлогыг танилцууллаа.

Тэрбээр “Агаарын тээврийн либералчлал гэдэг нь төрийн үүрэг оролцоог бууруулах эрхзүйн зохицуулалт юм. Олон Улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (АТА)-ны эдийн засгийн тойм судалгаагаар агаарын тээврийн салбарт либералчлалыг хэрэгжүүлэхэд 2 үзэл баримтлалд тулгуурлаж байна. Нэгдүгээрт, агаарын харилцааны хоёр талт гэрээ хэлэлцээр хийх уламжлалт ойлголтыг өөрчилж, олон талт агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёрдугаарт, агаарын тээвэрлэгчдийн өмчлөлд гадаад улсын этгээдийн оролцоог хязгаарласныг өөрчлөх, үндэстэн дамнасан агаарын тээвэрлэгч аливаа улсад чөлөөтэй үйл ажиллагаа явуулах гэсэн хоёр үзэл байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс агаарын тээврийн салбарт 39 улстай Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Манай улс агаарын тээврийн салбарын 2019 оны үзүүлэлтээр олон улсын 22 чиглэлд 1.6 сая зорчигч тээвэрлэсэн үзүүлэлттэй байна. Агаарын харилцааг өргөжүүлэх, либералчлалыг хөгжүүлэн, агаарын хөлгийн тоог нэмэгдүүлснээр 2024 он гэхэд 4.1 сая орчим суудал нийлүүлэх боломжтой гэж үзэж байна. Тэгэхээр энэ боломжуудыг төрийн байгууллага болон аялал, жуулчлалын АВИА компаниуд хамтран, үр дүнтэй ажиллавал дээрх үр дүн гарна.

Түүнээс гадна орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулахад төр хувийн хэвшлийн хамтарсан хэлбэрээр хөгжүүлнэ гэж төлөвлөж байгаа. Ховд, Улаангом, Мөрөн, Чойбалсан нисэх буудлыг олон улсын ангилалд хамруулна гэдгийг өмнөх хэлэлцүүлэгт дурдсан.

Харин Хөшигийн хөндийг түшиглэсэн шинэ хотын нэгдсэн төв, логистикийн төв байгуулах тухайд бид олон улсын нисэх буудлуудын туршлагаас судалж үзсэн. БНСУ-ын Инчон нисэх буудал нэг жилд 4 сая.тонн, Японы Нарита олон улсын нисэх буудал 2.4 сая.тонн карго ачаа тээвэрлэж байна. Эдгээр улс газар нутаг багатай тул логистикийн үйл ажиллагаа явуулахад өртөг өндөр. Тэгэхээр Монгол Улсын хувьд газар нутгийн хэмжээ, байршлын хувьд ч давуу талтай” гэв.

Хэлэлцүүлгийн модератороор Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал, эдийн засагч Б.Мөнхсоёл, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны монгол дахь суурин төлөөлөгч Ө.Энхбат, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Аялал, жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, “Хүннү Эйр” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал нар оролцож байр сууриа илэрхийллээ.

Бордоо импортлоход тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна
Бордоо импортлоход тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.