Бордоо импортлоход тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бордоо импортлоход тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна

/2022.03.29/: Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалтыг технологийн хугацаанд зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангах зорилгоор бордоо, ургамал хамгааллын бодис импортлогч аж ахуйн нэгжүүдээс тогтмол мэдээлэл авч холбогдох байгууллагуудад уламжлан ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр импортлогч 10 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Аж ахуйн нэгжүүдийн хувьд тулгамдаж буй валют солиулах, ургамал хамгааллын бодис, бордоог хилийн боомтоор шуурхай тээвэрлэх нь чухал байгаа учир эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.