/2022.03.16/ Орон байртай байх эрхийн эрхзүйн хөтөч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.
Монголын Эмнести Интернэшнл нь гэр хорооллын дахин төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны төсөлд хамрагдсан иргэдэд орон байртай байх эрхийн тухай мэдээлэл, мэдлэг олгох цахим хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулдаг.
Уг ажлын хүрээнд гуравдугаар сарын 17-ны өдөр буюу өнөөдөр 12 цагт Баянзүрх дүүргийн 12-р хорооны иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7000-4708