/2022.3.16/ "Халдварын тархалт буурч, хаврын улирал ирж байна. Би хэдийнээ халдвар аваад эдгэсэн. Одоо би вакцин тариулах шаардлагагүй биз дээ?" гэж олон хүн асууж байна.
Энэ асуултад Хятадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох South China Morning Post сайтад "Тийм ээ, та тариулах хэрэгтэй. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр ковидын халдвар авч эдгэснийхээ дараа вакцин тариулаагүй хүмүүс дахин халдвар авах магадлал өндөр байна. Тиймээс халдвар аваад эдгэсэн ч бүүстер тунг тариулвал хүндрэлээс сэргийлж, хурдан эдгэх боломжийг олгоно" гэжээ. Энэ зөвлөгөөг зөвхөн америк төдийгүй олон улсын эрдэмтэд өгч байгаа юм.
Тухайлбал, Сингапурт эдгэснээсээ хойш 28 хоногийн дараа вакцин тариулж байна. Британий эрдэмтэд эдгэрснээсээ хойш дөрвөн долоо хоног хүлээж байгаад бүүстер тунг тариулах ёстой гэжээ.