/2022.03.16/ АН-ын даргын сунгаатай холбоотойгоор тус намын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр,
-Энэ бол АН-ын эв нэгдэл, цаашдын хувь заяатай холбоотой сунгаа биш. Харин гэмт этгээдүүд АН-аар халхавч хийж, нуугдах гэсэн, АН-ын хамгаалалтад орох гэсэн үйлдэл. Үндэсний хэмжээний том намыг өөрийнхөө бамбай халхавч болгож ашиглах гэсэн оролдлого.
Х.Баттулга МоАХ-ны даргаар ажиллаад 16 жил болж байна. Би 2006 онд Х.Баттулгад МоАХ-ны даргын тамга, тэмдгийг хүлээлгэж өгч байсан. Энэ нөхөр бол өнөөдөр эрүүгийн гэмт хэрэгтэн. Монголын эдийн засаг хөгжлийн бүх боломжийг Орост бэлэглэсэн хүн бол Жэнко хочит Халтмаагийн Баттулга. Тэгэхээр ийм нөхрийг АН-ын толгой дээр зална гэж байхгүй.