З.Мэндсайхан: ХАА-н үйлдвэрлэлийг дэмжихэд 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл гаргана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Мэндсайхан: ХАА-н үйлдвэрлэлийг дэмжихэд 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл гаргана

/2022.03.16/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Эх орны эрүүл хүнс хөтөлбөрийн хүрээнд атрын дөрөвдүгээр аяныг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдаж гарлаа.

ЗГ-аас анх удаа хүнсний ногоо тариалагчдад намрын ургацын дүнгээр стандартын шаардлага хангасан ил талбайн таримлууд дахь тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр боллоо.

Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг ААН-үүдэд арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл 22.00-06.00 цаг хүртэл эрчим хүчний хөнгөлөлт үзүүлдэг байсан бол энэ хугацааг аравдугаар сарын 15 болгож, цагийг орой 18.00-06.00 болгож сунгалаа.

Энэ жилийн хаврын тариалалт болон малчдад зориулж хөдөө аж ахуйн зээлийг гаргалаа. Нийт 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг ЗГ-аас гаргаж байна.

Б.Энхбаяр: Дамбын Хишгээ яаж 500 га газар авчихав?
Б.Энхбаяр: Дамбын Хишгээ яаж 500 га газар авчихав?
 
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.