С.Энхболд: Жилд 120-130 мянган хүүхэд томуугаар өвчилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Жилд 120-130 мянган хүүхэд томуугаар өвчилж байна

/2022.03.16/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Улсын хэмжээнд эх барихын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн төрөх орыг 100 хувь шинэчилсэн. Мөн энэ оны улсын төсвөөр Хүрээ амаржих газрын байрыг шинэчилж, ЭХЭМҮТ-ийн барилгыг засварлана.

Томуу, томуу төст өвчин нэмэгдэж байна. Ковидын хугацаанд 5 аймагт томуугийн тандалтын цэг байгуулсан. Сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2017 оноос хойш 2019, 2020 онд томуугийн өвчлөл маш өндөр байсан.

Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сараас томуугийн өвчлөл нэмэгдсэн. 0-9 насны хүүхдүүд түлхүү өвчилж байна. Жилд 120-130 мянган хүүхэд томуугаар өвддөг. Эдгээр хүүхдүүд өрхийн эмнэлгээр тусламж үйлчилгээ авдаг.

Хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэж байгаа мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн 9 дүүргийн амбулаторуудыг уртасгасан цагаар ажиллуулж байна. Мөн ахмадуудын тасгийг суллан, хүүхдийн тасгийн орыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Эцэг эхчүүдийн хувьд ихэвчлэн ажлын бус цагаар хүүхдээ эмнэлэгт авчирч байна. Тэдний дийлэнх нь ЭХЭМҮТ-д хандан, энэ эмнэлгийн ачааллыг нэмдэг. Харин Яармагт шинээр барьсан, 500 хүүхдийн ортой эмнэлэг ачаалал багатай байгаа тул заавал ЭХЭМҮТ дээр ирэх шаардлагагүй гэдгийг хэлмээр байна.

Манай улсад эрүүл мэндийн салбар дундаа хүүхдийн мэргэшсэн эмч 721 байдаг. Мөн 1 мянга гаруй сувилагч ажилладаг. Ерөнхийдөө боловсон хүчин цөөтэй.

Эрдэс баялгийн салбарын удирдлагын түвшний эмэгтэйчүүд уулзана
Эрдэс баялгийн салбарын удирдлагын түвшний эмэгтэйчүүд уулзана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.