Дэлхийн банк боловсролын салбарт таван чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн банк боловсролын салбарт таван чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ

/2022.03.11/: Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Хүний хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Руслан Емцовыг хүлээн авч уулзав.

“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр 2015 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусна. Үүнтэй холбогдуулан дараа, дараачийн төслүүдэд хамтран ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд хүслээ. Үүнд:

-Боловсролын чанарын шинэчлэл” төслийн амжилтыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилгоор суурь боловсрол буюу 6-9 дүгээр ангийн түвшинд шинэ төсөл хэрэгжүүлэх

-Дэлхийн банк болон "Education Outcome Fund”-тай хамтран хэрэгжүүлдэг үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмийг ашиглан бага насны буюу 0-5 настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, бага насны хүүхдийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ төсөл хэрэгжүүлэх санал тавив.

Дэлхийн банкны зүгээс 5 чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

  1. Ковидын өмнө болон дараах хичээл хоцрогдлын асуудлыг шийдэх замаар боловсролын чанарыг дээшлүүлэх,
  2. Ерөнхий боловсролын тогтолцоонд мэргэжлийн боловсролыг оруулж интеграцчлал бий болгох, дээд боловсрол болон технологи, ШУ-ны салбартай хэрхэн уялдуулах талаар судлах,
  3. Бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр
  4. Бага насны хүүхдийн сурлагын ахиц ямар байгааг оношилдог стандарт арга зүйг ашиглан бага, дунд ангийн сурагчдын сурлагын хоцрогдлыг эрт оношилох,
  5. Салбар дундын чадавхийг бэхжүүлэх , дижитал хэрэглээний чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэйгээ Дэлхийн банкны холбогдох албан тушаалтан илэрхийллээ.

Эх сурвалж: БШУЯ

А.Ариунзаяа: Эрэгтэй хүн ЭРХТЭЙ
А.Ариунзаяа: Эрэгтэй хүн ЭРХТЭЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.