Подкаст бүтээгчдэд зориулсан YouTube-ийн 300 мянган долларын санал
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Подкаст бүтээгчдэд зориулсан YouTube-ийн 300 мянган долларын санал

How to See Your Subscribers on YouTube

/2022.03.09/: “Учир мэдэх” хүмүүсийн хэлснээр YouTube платформын зүгээс подкаст бүтээгч хувь хүмүүс болон сүлжээнүүдийг аудио контентоо видео хувилбарт хувиргахад нь зориулсан 300 мянга хүртэлх долларын санхүүгийн дэмжлэг санал болгохоор зэхэж байгаа ажээ.

Ингэхдээ хувь хүмүүст 50 мянга доллар хүртэл, подкаст бүтээгч студи, сүлжээнүүдэд 200 мянга болон 300 мянга долларын санал тавих байх гэсэн мэдээллийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж өгчээ. Санхүүгийн дэмжлэг авсан продюссерууд, студиуд подкастаа видео бичлэгт оруулахын сацуу YouTube-ээс тавьсан саналын дагуу өөр бусад видео ч бүтээж магадгүй байна.

Энэ яриа биеллээ олбол, нэг их хүчин чармайлт гаргалгүйгээр аль хэдийн подкастын хүчирхэг платформ болоод байгаа YouTube нь олон сонирхолтой шоугаар эгнээгээ улам өргөжүүлэх нь дамжиггүй юм. Alphabet Inc. компанийн эзэмшдэг тус платформын зохиосон хайлтын алгоритмын ачаар Joe Rogan болон H3 Team зэрэг алдартнуудын хандалт үлэмж хэмжээгээр өссөн бөгөөд маргаангүйгээр АНУ-ын хамгийн алдартай подкаст бүтээгчид болсон гэдгийг Edison Research компанийн судалгаа харуулж байна. Гэхдээ видео студи байгуулах, эвлүүлэг монтажийн ажилтнууд авах зэргээр бүрэн хэмжээний видео контент бүтээгч болохын тулд подкаст эрхлэгчийн хувьд эхэндээ амаргүй даваа давах нь ойлгомжтой.

YouTube платформ сүүлийн үед подкастын орон зайг эзлэхээр идэвхийлэн зүтгэж байгаагийн нэг илрэл нь тэд өнгөрсөн намар подкастын асуудал эрхэлсэн захирлаар олон жил YouTube-ийн Дижитал медиа, байгууллагын хамтын ажиллагаа эрхэлсэн захирлын алба хашиж ирсэн Kai Chuk-ийг томилсон явдал билээ. Kai Chuk нь 2012 онд тус платформд нэгдсэнээсээ хойш бизнесийн хамтын ажиллагааны чиглэлээр удирдах алба хашсан зузаан туршлагатай нэгэн юм. Мөн урьд нь Канадын хэрэглэгчид гар утас, хөдөлгөөнт төхөөрөмж дээрээ өөр үйлдэл хийнгээ YouTube сонсохын тулд premium багц авч, төлбөр төлдөг байсныг саяхнаас үнэгүй болгосон нь мөн л подкастын хэрэглэгчдээ татаж буй нэг арга хэмжээ гэж ойлгож болох юм.

Энэ сэдвээр Google-ээс тодруулга хүссэн боловч тэд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан болно.

Эх сурвалж: bloomberg

161 тохиолдол бүртгэгдсэнээс 114 нь нийслэлд байна
161 тохиолдол бүртгэгдсэнээс 114 нь нийслэлд байна
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.