Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоожээ

/2022.03.03/: Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо.

Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулна.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар 2022 оны гуравдугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдана.

Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ сонгож бүртгүүлнэ.

📌 Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.

Эх сурвалж: БШУЯ

Туруутан амьтдад биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна
Туруутан амьтдад биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.