Туруутан амьтдад биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туруутан амьтдад биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна

/2022.03.03/: Байгалийн амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан тус газраас ой, уулын туруутан амьтдын байршил нутагт идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Өвөл, хаврын тарчиг цагт туруутан амьтад эрдсийн дутагдалд орж тарга тэвээрэг муудан, идэш тэжээл хайж суурьшлын бүсэд орж ирэх, улмаар зэрлэгшсэн нохойд бариулах эрсдэл үүсдэг.

Үүнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Халиун буга (Cervus canadensis), Аргаль хонь (Ovis ammon), Бор гөрөөсний (Capreolus pygargus) тархац нутаг болох Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ногоон бүс дэх 8 цэгт хужир, давс байршуулахаар төлөвлөснөөс эхний ээлжид Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хоёр цэгт 1 тонн хужрыг шинэлэг хувилбараар буюу унанги мод хожуулыг ашиглан хөрсөнд шингэж уусахаас сэргийлсэн, хүртээмжтэй, тогтмол сэргээх боломжтой байдлаар тавьж өгөөд байна.

Цаашид уг ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ гэлээ.

Эх сурвалж: НБОГ

Киев дэх Хүүхдийн эмнэлэгийн бяцхан хүүхдүүд
Киев дэх Хүүхдийн эмнэлэгийн бяцхан хүүхдүүд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.