Киев дэх Хүүхдийн эмнэлэгийн бяцхан хүүхдүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Киев дэх Хүүхдийн эмнэлэгийн бяцхан хүүхдүүд

Зургийн эх сурвалж: The Times

/2022.3.3/ Украины нийслэл Киевт Оросын цэргийн түрэмгийлэл үргэлжилсээр байна.

Харин нийслэлд байрлах хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж буй хорт хавдар болон бусад өвчтэй бяцхан хүүхдүүд бөмбөгдөлтийн үеэр эмнэлгийнхээ хонгилын байр руу өдөрт 5-6 удаа буудаг ажээ. Бөмбөгдөлтийн чимээ намжихад эцэг эх, эмнэлэгийн ажилтнуудын тусламжтайгаар буцаад дээшээ, тасаг руугаа гарна.

Эх сурвалж: Time.com, Хүүхдийн эмнэлэгийн хүүхдүүд бөмбөгдөлтийн чимээнээр хоргодох байранд орсон байгаа нь

Учир нь хүчилтөрөгчийн болон бусад аппаратанд байнга залгаатай байх шаардлагатай хүүхдүүд олон гэнэ. Өмнө нь эмчлүүлж байсан архаг өвчтэй хүүхдүүдээс гадна бөмбөгдөлтөнд өртөн шархадсан хүүхдүүд ч тус эмнэлэгт хүргэгдэж байна.

Зургийн эх сурвалж: Time.com, Киев хотын Хүүхдийн эмнэлэгт шархдан хүргэгдсэн хүүхдүүд эмчилгээ хийлгэж байгаа нь

Оросын түрэмгийлэл эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 16 хүүхэд амиа алдаж, 45 хүүхэд шархаджээ.

Сайн дурынхан тус эмнэлэгт хоол хүнс болон эмнэлэгийн хэрэгслийг ойр ойрхон хүргэдэг талаар Мэс заслын эмч Витали Дэмидов ярьж байна.

Эх сурвалж: Вашингтон пост, 5 сартай эмчлүүлж буй ихрүүд

Хүүхдүүд эрүүл мэнд болоод сэтгэлзүйн хувьд маш хүнд нөхцөл байдалд байгаа учир эмч, сувилагч нар тэдэнд заримдаа дуу дуулж өгдөг ажээ. Бөмбөгдөлт эхэлснээс хойш эмнэлэгт эмчлүүлж буй хоёр ч хүүхдийн төрсөн өдөр болсон байна.

Австралид их хэмжээний үер болж байна
Австралид их хэмжээний үер болж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.