Амгалан амаржих газрын дэргэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амгалан амаржих газрын дэргэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулна

May be an image of 5 people, people sitting, people standing and indoor

/2022.03.03/: 2022 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Эрүүл Мэндийн Сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Дэмбэрэлдаваа, НҮБ-ын Хүүхдийн сангийн эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Ч.Батаа, н.Соёлмаа нар амаржих газрын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар амаржих газрын дэргэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулах, амаржих газрын агааржуулалтын системийн засварын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтыг НҮБ Хүүхдийн сангаас шийдэхээр боллоо.

May be an image of 8 people, people sitting, people standing and indoor

“Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, цар хүрээ, нэр төрөл нэмэгдэж байгаатай холбоотой төрөх өрөөний эмч, хүүхдийн эмч нарыг чадавхижуулан сургах, сургагч багш бэлтгэх үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо.

Амгалан амаржих газар нь 2021 оны ЗГ-ын тогтоолоор ЭМЯ-ны харьяанд шилжиж “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болсон. 2021 онд Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын ХАС, НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар Коронавирус халдвар буюу (Ковид-19)-ын тусламж үйлчилгээнд амьсгалын аппарат 8 ширхэг, унтуулгын аппарат-1, Хүчилтөрөгч өтгөрүүлэгч-19, зөөврийн рентген-1, суурийн рентген аппарат-1, Цусны анализатор-1, дуран угаагч-1, нярайн фото аппарат-3, 2- яаралтай тусламжийн тэргэнцрээр тус тус тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийгээд байна.

Эх сурвалж: ЭМЯ

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил, цагийн хуваарь
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил, цагийн хуваарь
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.