Б.Батцэцэг: Хүсэлт гаргасан иргэдээ Украинаас 100% татан авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцэцэг: Хүсэлт гаргасан иргэдээ Украинаас 100% татан авлаа

/2022.3.2/ Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдааны дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө:

-Манай улс Украинаас хоёрдугаар сарын 25-наас иргэдээ татан авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар иргэдээ бүрэн татаж авч дууслаа. Яг энэ мөчид үлдсэн 15 оюутан Украины хилээр гарч байна. Польш улсаас эх орон руугаа татан авах ажиллагааг зохион байгуулахад Польшийн Элчин сайд, Украин дахь Өргөмжит консул сайн ажиллалаа.

Польшийн хил нэвтэрсэн иргэдээс 18 иргэн Украинаас онгоцоор ниссэн. Гурав нь эх орондоо ирсэн, үлдсэн нь маргааш эх орондоо ирнэ. Одоогоор Станбулд байгаа.

Киевт байгаа иргэдээс наашаа ирэх хүсэлтийг дахин нэмж өгч эхэлж байна. Тэднийг мөн татан авна.

Одоо гадаад оюутнуудын татан авалт улам хүндэрч байна. Гадны улс орнуудын хувьд хоёрдугаар сарын 28-наас татан авч эхэлсэн байна.

Украинд үүсэж буй нөхцөл байдалтай холбоотой манай улсын эдийн засагт үүсэж болох сөрөг нөлөөллүүдийг судлах, урьдчилан сэргийлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийг миний бие ахалж байна. Бид энэ асуудлуудыг судалж байна гэлээ.

Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-д өргөн барина
Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-д өргөн барина
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.