Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан:
- Ковидын үед дунджаар 150 орчим агаарын хөлөг манай улсын нутаг дээгүүр өнгөрдөг байжээ. Харин өнгөрсөн долоо хоногт 200 орчим болсон ч сүүлийн гурав хоногт 110-120 болж буурсан байна. Энэ нь 50 орчим хувиар буусан үзүүлэлт юм.
Олон улсын байгууллагууд агаарын орон зайд хязгаарлалт хийж байна. Ингэхээр манай улсын хувьд Ази-Европыг холбосон агаарын зам оршдогийн хувьд нислэгийн тоо эрс цөөрч байна.
Навигацийн орлого 78 хувиар буурах эрсдэл байна гэж тооцоолж байна.
2022 оны хувьд төсвийн орлого бүрдүүлэлт дээр навигацийн орлого 150 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой байгаа.
ИНЕГ-аас өдөр тутмын нислэг төлөвлөлтүүд, олон улсын агаарын нислэгийн байгууллагын өвөл, зуны цагийн хуваарийг баталдаг. Өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд болсон хурлаар нислэгийн зуны цагийн хуваарь буюу гуравдугаар сарын 27-ноос аравдугаар сарын 30-ны хуваарь батлагдсан.