Томоохон автомашин үйлдвэрлэгчид ОХУ-д автомашин нийлүүлэхээ зогсоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томоохон автомашин үйлдвэрлэгчид ОХУ-д автомашин нийлүүлэхээ зогсоожээ

/2022.03.02/: Фольксваген хоёрдугаар сарын 28-наас эхлэн Оросын дилерүүдэд автомашин нийлүүлэхээ зогсоосон гэж тус компанийн хэвлэлийн алба РИА Новости агентлагт мэдээлжээ.

"Бид импортын тухай биш Орост байгаа автомашинуудын тухай ярьж байна" гэж автомашин үйлдвэрлэгч онцлон тэмдэглэв.

Өнгөрсөн долоо хоногийн эцэс гэхэд ОХУ-д автомашин нийлүүлэхээ зогсоохоор шийдсэн дор хаяж долоон брэнд мэдэгдлээ. Тэдний дунд Jaguar, Land Rover, Audi, Skoda зэрэг байгаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байжээ.

Москвагийн Renault үйлдвэрт хоёрдугаар сарын 28-аас гуравдугаар сарын 5 хүртэл үйлдвэрлэлээ зогсооно гэж өмнө нь мэдэгдэж байсан. Үүний шалтгаан нь хилийн дэглэмийг бэхжүүлэхтэй холбоотой бүрэлдэхүүн хэсгүүдийн нийлүүлэлт тасалдсан явдал байв.

Япон Солонгос хориг арга хэмжээнд нэгдсэн даруйд хоёрдугаар сарын сүүлийн амралтын өдрүүдэд Орос улсад хуучин автомашины эрэлт хэрэгцээ их байв.

Эх сурвалж: Газета

Барилга байгууламжтай холбоотой үйлчилгээнүүдийг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ
Барилга байгууламжтай холбоотой үйлчилгээнүүдийг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.