/2022.02.28/ Олон улсын хакерын "Anonymous бүлэглэлийн #OpRussia кампанит ажил нь сүүлийн 48 цагийн дотор Оросын Засгийн газар, төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, банкны 300 гаруй вэбсайтыг уналтад оруулжээ. Одоогоор тэдний дийлэнх нь дахин хэвийн байдалдаа орох гэж хичээж байна гэж HSToday сайт мэдээлж байна.
Тухайн хакерийн бүлэглэл твиттер хуудаснаа дараах мэдээллийг оруулсан байна.
- Хойд Осетийн Ногир дахь Оросын Линукс терминал болон хийн хяналтын системийг хакерууд эвдсэн. "Бид цаг хугацааг нь өөрчилсөн бөгөөд хийн даралтыг их өндөр болгосон. Ингэснээр дэлбэрэлт үүсэж болох байсан ч тэдний аз болоход бид чадаагүй" гэсэн бөгөөд тухайн үед болж өнгөрсөн зургийг хавсаргасан байв.
- Бямба гарагийн орой Чечений засгийн газрын вэб сайтыг офлайн горимд оруулах /унагах/ үүрэгтэй байсан. Тухайн сайт нь Ням гарагийн өглөө ажиллахгүй байсан юм.
- Оросын төрийн телевизийн сувгаар Украинд болж буй үйл явдлын талаар үнэнийг дамжуулахын тулд хакерджээ.
Хакерийн бүлэглэлийнхэн өнгөрсөн бямба гарагт бичлэг нийтэлж, "Эх орноо хамгаалах гэж оролдсон гэм зэмгүй хүмүүсийг Оросын цэргүүд алж, хөнөөж байхад бид зүгээр суухгүй. Энэ мэт үйлдлүүд үргэлжлэх болно" гэж амлажээ.
Тухайн бичлэгт хакерууд:
"Бидний зарим үйлдлийг хууль бус гэж үзэж болно" гэж хүлээн зөвшөөрсөн боловч "Украины ард түмнийг бидний үйл ажиллагааны эсрэг барууны хууль тогтоомжийг ашиглах ямар ч шалтгаан байхгүй" гэж үзжээ.
Хакерууд энэхүү үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж байна.
Твиттер дэх Anonymous хаягаар тус бүлэглэл "Оросын суртал ухуулгын RT News"-ын вэбсайтыг устгасан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Homeland Security Today