/2022.02.28/: Мета Орос дахь Facebook, Instagram олон нийтийн сүлжээг хаах бодолгүй байна. Тиймээс платформуудыг хаах боломжийн талаар тус компанийн дэд ерөнхийлөгч Ник Клегг тайлбар хийлээ.
Түүний хэлснээр, Мета Украинчуудаас ОХУ-д Facebook, Instagram платформыг хаах хүсэлт авсан. Гэсэн хэдий ч ийм арга хэмжээ нь "энэ эгзэгтэй үед өөрийгөө илэрхийлэх хүмүүсийн амыг таглах" тул үүнийг хийх боломжгүй гэж тус компани үзэж байна гэж дэд ерөнхийлөгч хэлэв.
Өмнө нь Роскомнадзор Фэйсбүүк рүү нэвтрэх эрхийг хэсэгчлэн хязгаарлаж эхэлсэн бөгөөд Мета тус агентлагийн Lenta.ru зэрэг Оросын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн цензуртай материалыг блоклохыг шаардсаныг үл тоомсорложээ.
Эх сурвалж: Риа