Далай Лам: Украинд энх тайвны хэлэлцээ хийнэ гэж найдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Далай Лам: Украинд энх тайвны хэлэлцээ хийнэ гэж найдаж байна

/2022.02.28/ Украин улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар Далай Лам өөрийн байр сууриа https://www.dalailama.com/ сайтаараа дамжуулан илэрхийллээ. Тэрээр:

Украинд болж байгаа мөргөлдөөнд маш их харамсаж байна.

Даяарчлагдаж байгаа улс орон бие биенээсээ маш их хамааралтай болсон тул хоёр улсын хоорондох ширүүн мөргөлдөөн дэлхийн бусад орнуудад ч нөлөөлсөн.

Хүчирхийлэлгүй байх нь цорын ганц арга зам. Бид бусад хүмүүсийг ах, эгч дүүс гэж үзэх замаар хүн төрөлхтний нэгдмэл байдлын мэдрэмжийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж бид илүү тайван ертөнцийг бий болгоно.

Асуудал, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь дээр. Жинхэнэ амар амгалан нь харилцан ойлголцож, бие биенийхээ сайн сайхныг хүндэтгэх замаар бий болдог.

Бид итгэл найдвараа алдах ёсгүй. 20 дугаар зууныг дайн тулаан, цус урсган өнгөрөөсөн. 21 дүгээр зуун бол яриа хэлэлцээний зуун байх ёстой.

Украинд энх тайван байдал хурдан сэргэгээсэй гэж би залбирна.

Далай Лам, 2022 оны хоёрдугаар сарын 28

Эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологид суралцлаа
Эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологид суралцлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.